Хийж болдгийг харуулсан

  • 0
  • 61
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Утааны нүдэнд харагдах хор нь хийн төлөвт шилжээд улам хортой болсон гэж худлаа ярихаа одоо больцгоомоор байна. Үр хүүхдийнхээ амьсгалж байгаа агаарт үнэхээр эргэлзэж байвал Та интернэтээр agaar.mn рүү ороод агаар бохирдуулагч 5 бодис сүүлийн 5 жилд яаж өөрчлөгдсөнийг харьцуулж хараарай. Тэгээд бодис тус бүрийн хортой чанарыг уншаарай. Ингэж албан ёсны мэдээллийг нягтлахгүйгээр, сошиалын дам сэтгэгдэл төдийд автаж хүүхдийнхээ амьсгалах агаарын эсрэг үйлдэл хийхээс болгоомжлоорой. Уушгинд нам хамаагүй, сонгууль хамаагүй, таны үзэл бодол хамаагүй. Таны Энхбат ахыг дэмждэг байх чинь бүр ч хамаагүй!! Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын асуудлаар ганц үг ган хийж дуугараагүй байж одоо л сонгууль болж утаа сөхөгдсөн чинь мэдээлэлгүй хазгай муруй бурж эхэлцгээх юм.
Утааг бууруулах бусад аргыг эрчимжүүлэх, сайжруулах, өргөтгөх шаардлага байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь одоо хэрэгжээд явж байгаа ганц сайжруулсан түлшээ татаж унагах ёстой гэсэн үг биш. Бодит баримтыг уншилгүй нийтээрээ худал хуйларсаар Утааг бууруулж байгаа түлшний ажлыг зогсоовол яах уу? Хэн хариуцлага хүлээх үү? Худал хуйлраанд орсноороо та хариуцлага хүлээх үү? Та хариуцлага хүлээлээ, хожуу ч гэсэн ойлголоо гээд хүүхдийнхээ уушиг уруу нэгэнт орсон тоосонцруудыг салгаж авч чадах уу? Сошиалд цээжин пангаар цэцэрхэгчид хариуцлага хүлээх үү ? Хэн хохирч үлдэхийг та бодоод үзээрэй.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх