Он гарснаас хойш гол усны ослоор 18 хүн амиа алджээ

  • 0
  • 66
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар найман аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 18 хүн амь насаа алдсан байна. Үүний тав нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа аж. 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр зургадугаар сарын 2-ны байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны арын Идэр, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ. 

Он гарснаас хойш гол усны ослоор 18 хүн амиа алджээ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх