"Тавантолгой түлш" ХХК-ийн ажилтнууд мод тарих, цэцгийн мандал байгуулах ажлыг шат дараалан бүтээж байна

  • 0
  • 65
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Өчигдөр буюу энэ сарын 19-ны өдөр “Таван толгой түлш” компанийн ажилтнууд “ногоон сонголт”-ыг эрхэмлэн, мод тарих, цэцгийн мандал байгуулах ажлыг шат дараалан бүтээж байна. Компанийн ажилтнууд нэгдэн байгаль орчноо цэвэрлэн, мод тарих, цэцгийн мандал байгуулахаас гадна нийгэмд тустай сайн үйлсийн ажлуудыг хийж байна. 

2021.05.16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэдийн санаачлагаар ЗГ-аас олгосон 300.000 төгрөгөөсөө хандив цуглуулж 440.000 төгрөг хуримтлагджээ. Тус цугарсан хандиваас 70 ширхэг улиасны суулгац худалдан авч төв замын дагуу тус хорооны ажилтнууд, Таван толгой түлш ХХК-тай хамтран тарьлаа. Цаашид арчилж ургуулах ажлыг тус хорооны ажилчид хариуцах юм. Эцэг эхчүүд та бүхнийг хүүхэд багачууддаа мод хугалж гэмтээхгүй байх, байгаль орчиндоо ээлтэй хандах талаар хэлж сануулахыг тэд уриалж байна.
 
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх