ГЭР ХОРООЛЛЫН 31 ХОРООГ БҮРЭН ЛЕД ГЭРЭЛТҮҮЛЭГТЭЙ БОЛГОНО

  • 0
  • 67
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий 31 хороонд зам талбайн 6800 ширхэг иж бүрэн гэрэлтүүлэг угсрах ажил эхэллээ. Зам талбайн гэрэлтүүлэг угсралтын ажлын төлөвлөгөөний дагуу 7, 9, 23, 31 дүгээр хороодоос эхэлжээ.

May be an image of outdoors and text

Тус хороонд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Төсөл, хөтөлбөр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны төслүүдийн удирдагч Б.Мягмарсүрэн, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга М.Энхманлай нар ажиллаж, Ерөнхий гүйцэтгэгч “Магнус Сентурион Констракшн” ХХК-ийн төслийн инженер Б.Баттулга, менежер Э.Мөнх-Эрдэнэ нартай уулзан гадна орчны гэрэлтүүлэг явган зорчигчийн аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцөлийг хангах, лед гэрлийн хүчин чадал, стандартын дагуу зөв байршуулж байгаа зэрэгт хяналт тавин ажиллалаа.

May be an image of one or more people and text

Бүгд найрамдах Австри улсын хөнгөлөлттэй зээлээр "Дэд бүтцийн хөгжил Сонгинохайрхан" төслийн хүрээнд хийгдэж буй бүрэн гэрэлтүүлгийн угсралтын бэлтгэл ажлыг 2018 оноос хойш хангасан бөгөөд энэ оны 11-р сар гэхэд 31 хороонд 6800 ширхэг орчин үеийн шөнийн тусгал сайтай лед гэрлийг угсарч, хүлээлгэн өгөх юм.

Сонгинохайрхан дүүргийн хувьд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, хороодод нийт 13300 ширхэг гэрэлтүүлэг байдаг. Эдгээр гэрэлтүүлэг дээр дахин 6800 ширхэг гэрэлтүүлэг нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн 90 хувь бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм. Ингэснээр шөнийн цагт орчны аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, өрх бүрийн гудамж гэрэлтэй байх аюулгүй орчин нөхцөл бүрдэж байна.

May be an image of text

May be an image of outdoors and text

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх