Хөнгөлөлттэй нөхцөлөөр 9 сувилагчид орон сууцны батламж гардууллаа

  • 0
  • 62
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

"Олон улсын сувилагчдын өдөр"-ийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Э. Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр нар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч, ажилтан алба хаагчидтай уулзаж, шагнаж, санал бодлоо солилцлоо. Мөн Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд орох эрх бүхий батламжийг 9 сувилагчид, салбарын жуух, дүүргийн хүндэт, мөнгөн шагнал зэргээр нийт 30 гаруй сувилагч, ажилтан алба хаагчдыг шагнажээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан : "Цар тахлын амаргүй цаг үед иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө зүтгэж байгаа та бүхэндээ баярлалаа. Та бүхний хичээл зүтгэлийн ачаар Монголчууд коронавирусын халдварыг дарж чадна гэдэгт итгэлтэй байна. Манай ажлын албаны зүгээс ирэх 6,7-р сард дүүргийн Эрүүл мэндийн төвд шаардлагатай түргэн тусламжийн машиныг хандивлах болно" гэлээ.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр : "Бидэнд нэг л зорилго бий. Тэр бол коронавирусыг дарж авч, сайхан цагийн төлөө хамтдаа зүтгэх. Та бүхний хичээл зүтгэлгүйгээр Коронавирусыг дарах боломжгүй гэдгийг та бүхэн мэднэ. Нийслэлийн хамгийн том дүүрэг, цаашлаад Улаанбаатар хотын иргэдээ эрүүл энх, байлгаж чадвал та бидний зорилго биелэнэ. Тиймээс та бүхэн минь хичээж ажиллаарай. Дүүргийн удирдлагууд, хурлын байгууллага чадлаараа дэмжих болно".

Эх сурвалж : Баянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх