Манай 3х3 залуус шилдэг 8-д бичигдлээ

  • 0
  • 69
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Унгарын Дебрецен хотноо болж буй 3х3 сагсан бөмбөмгийн дэлхийн лигийн цуврал Hungary masters” тэмцээнд оролцож буй манай Улаанбаатар ММС” энержи” баг шөвгийн наймд Нью Йорк харлем”-тай тоглож 17-21 харьцаагаар хожигдсон байна. Улмаар Унгарын дэлхийн лигийн цувралд шилдэг 8-нд бичигдсэн байна. Тус тоглолтод манай багаас Г.Цэнгүүнбаяр 6, Э.Дөлгөөн 5, Э.Цэрэнбаатар 3, Д.Дэлгэрням 3 оноог авчээ.

Манай баг хэсгийн эхний тоглолтод Сербийн Нови сад” багт 6:21 оноогоор хожигдсон. Тус тоглолт Г.Цэнгүүнбаяр 2, Э.Цэрэнбаатар 2, Д.Дэлгэрням 2 оноог тус тус авчээ. Харин нөгөө учраа Чехийн Хумполек”-ийг 20:15 оноогоор хожин хасагдах шатанд үлдсэн юм. Тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр 10, Э.Дөлгөөн 6, Э.Цэрэнбаатар 2, Д.Дэлгэрням 2 оноог тус тус авчээ.

Маргааш Европын цувралд оролцох бөгөөд А хэсэгт оржээ. Тэд бүсдээ Сербийн Лиман /23:35/ болон Швейцарийн Лаусиани  /01:25/ тоглоно.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх