Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга эмэгтэй зуурдаар нас баржээ

  • 0
  • 126
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нь урьд шөнө өөрийнхөө эзэмшлийн автомашинд ил харагдах шархгүй нас барсан байсныг цагдаагийн алба хаагчид өглөөний 05-06 цагийн үед олжээ.

Тодруулбал Есөнбулаг сумын харьяат 30 настай эмэгтэй автомашиндаа нас барсан байсныг олж, аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Хэргийн талаар Тус аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Машин дотор хүн нас барсан байна гэсэн дуудлага цагдаагийн газарт ирсэн.

Энэ дагуу очиход машин дотор эмэгтэй, Б нас барсан болохыг тогтоосон. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгджээ.

У.МАНДАХ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх