Эрдэмтэд кофеины ашиг тусыг хэлжээ

  • 0
  • 146
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

МОСКВА./РИА Новости/.Кофеин нь липидийн солилцоог сайжруулж, триглицеридуудын түвшинг бууруулдаг учир буруу хооллолтын сөрөг үр дагаврыг арилгаж чаддаг болохыг Иллинойсын их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ.


Эрдэмтэд хархнууд дээр туршилт хийж, дөрвөн долоо хоногийн турш мате цайнаас гарган авсан кофеиныг хэрэглэсэн хархнуудыг кофеин хэрэглээгүй хархнуудтай харьцуулахад 16 хувиар бага жинтэй байсан бол өөх тос 22 хувиар бага байжээ. Хэрэглэсэн кофеины хэмжээ дөрвөн аяга кофетой тэнцэж байсан аж.

 


Мате цай гэдэг нь кофеины агууламж өндөртэй Парагвай цайг хэлдэг аж. Цаашид эрдэмтэд мате цай болон кофеин нь илүүдэл жин, таргалалт, бодисын солилцоо алдагдах явдалтай тэмцэхэд хэрхэн тус болохыг олж илрүүлэхийг зорьж байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх