Ч.Сайханбилэг эх орондоо ирж, хэргээ шалгуулна

  • 0
  • 54
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаад биеэ эмчлүүлнэ хэмээн гарч яваад эргэж ирэхгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа билээ. Түүгээр үл барам түүний ирэх хугацаа хэд хэдэн удаа хойшлогдсон тул оргон зайлсан гэдэг үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай мэдээлэл гараад амжсан. Тэгвэл  энэ сарын 21-нд сайн дураараа эх орондоо эргэж ирнэ хэмээн УЕП-ын албан тушаалтанууд мэдэгджээ. .Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хамтаар яллагдагчаар татсан. Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаад руу ингэж гарч явсан нь нэг удаагийн хэрэг биш бөгөөд өмнө 2018 онд дүүгээ эмчлүүлэх нэрийдлээр АНУ-д очиж байсан юм. Тухайн үедээ Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан болон Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нарт хандан АНУ-аас захидал илгээж байсан билээ. Тэрбээр захидалдаа хууль бус үйлдэл хийгээгүй учир ирэх долоо хоногт Монголд ирж, айж ичилгүйгээр хуулийн байгууллагад шалгуулна гэдгээ бичсэн байна.
Уг захидалд “Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. 
Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга. Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно гэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх