“Toyota” компани автомат жолоодлогын технологийг хөгжүүлнэ

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компанийн шинээр байгуулсан The Toyota Research Institute -Advanced Development компани автомат жолоодлоготой автомашины өрсөлдөөнд хөл тавихаар боллоо.

Тус компани нь ирээдүйн шинэ технологи болон автомат жолоодлогын систем хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулна. Жолоочгүй автомашинд зориулагдсан програм хангамж, нарийвчилсан газрын зураг бүтээхэд Токио хотод байрлах “Toyota” компанийн охин компани анхаарлаа хандуулах ажээ. Энэхүү шинэ компани 400 орчим инженер, техникийн ажилтантай бөгөөд цаашид дэлхийн өнцөг булан бүрээс ажиллах хүчин бүрдүүлэх юм.

Мөн автомат жолоодлогын салбарын өрсөлдөөнд эрчимтэй хөгжиж буй “Virtual Reality” буюу виртуал бодит байдлын програм хангамжийн системийг багтаасан тэргүүлэх зэргийн технологийг тус компани ашиглах аж.

Автомашины дараагийн үе болон автомат жолоодлоготой өөрөө явагч тээврийн хэрэгсэл зэрэг дэвшилтэт технологийн салбарт хиймэл оюун ухаан голлох үүргийг гүйцэтгэдэг. “Toyota” компанийн дотоодын өрсөлдөгчид болох “Nissan”, “Honda” зэрэг компаниуд мөн энэ чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ.

Т.Есүхэйтөмөр

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх