Гавьяат хуульч Ц.Зориг, Б.Сарантуяа нарыг ажлаас нь чөлөөлжээ

  • 0
  • 76
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зоригийг ажлаас нь чөлөөлжээ. Түүний өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсон тул ШЕЗ-өөс чөлөөлөх тогтоол гарган, Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Ц.Зориг нь 2010 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс 2019 оны гуравдугаар сарын 28-ныг хүртэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлөөд байсан билээ. 

Түүнчлэн ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр Хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Сарантуяатай байгуулсан гэрээгээ  цуцалжээ. Хуульч Б.Сарантуяа болон түүний хүүг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт татан шалгаж байгаа ч ажлаас чөлөөлсөн нь уг хэрэгтэй холбоогүй гэж мэдэгдсэн байна. 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх