Брүклин Бекхэм ээжийнхээ “ихэр”-тэй үерхэж эхэлжээ

  • 0
  • 83
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Брүклин Бекхэм ээжийнхээ “ихэр”-тэй үерхэж эхэлжээ

 

Алдарт хөлбөмбөгч асан Дэвид Бекхэм болон "Spice girls” хамтлагийн дуучин асан Виктория Бекхэм нарын том хүү, 20 настай Брүклин шинэ найз бүсгүйтэй болжээ. Тэрбээр өөрөөсөө 5 насаар эгч жүжигчин Фиби Торранстай жиг ургуулсан гэнэ.


Гэхдээ тэдний насны зөрүү бус дурлалт бүсгүйн гадаад төрх хүмүүсийн анхаарлыг татжээ.


Фиби залуу хархүүгийн ээж Викториятай ихэд адилхан нүүрний төрхтэй гэнэ шүү. Нүүрний будалтыг дуурайлган будаад, ижил хувцас өмсгөвөл эгч дүүс ч юм уу, ихрүүд ч гэж андуурмаар төстэй аж.

Дөнгөж л үерхэж эхэлж байгаа залуус ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байгаа ч шинэхэн амрагуудыг нилээд хэдэн удаа болзсон гэдгийг сэтгүүлчид шиншлээд амжсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх