”The Hu” хамтлагаа алдарт ”Грэмми”-н тайзнаа гаргацгаая!

  • 0
  • 77
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

”The Hu” хамтлагаа алдарт ”Грэмми”-н тайзнаа гаргацгаая!

 

Есдүгээр сарын 11-нээс эхэлсэн "The Hu” хамтлагийн Хойд Америк дахь аялан тоглолт арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш үргэлжилнэ. Хамтлагийн залуус энэхүү аялан тоглолтоосоо Монголдоо эргэн ирээд дахин нэгдүгээр сард буурал тивийн хөгжим сонирхогчдыг байлдан дагуулахаар хөлгийн жолоо залах төлөвлөгөөтэй байгаа.

"Гэрэгэ" цомгоороо алдарт Billboard-ийн жагсаалтыг тэргүүлж, Их Британийн Топ 100 чартад багтаж чадсан "The Hu” хамтлагийг "Grammy Awards-2020"-ийн тайзан дээр дуулуулах санаачлагыг фэнүүд нь гаргаж, сошиалаар давалгайлаад эхэлжээ.

Тэднийг дэмжихийн тулд энэ https://www.billboard.com/…/85…/2020-grammys-performers-poll линк дээр дарж ороод, доош гүйлгэхэд энэ саналын хуудас гараад ирнэ. 


Сул нүдэнд (Other): "The HU" гээд бичээд VOTE товчийг дараарай. Саналыг хэдэн ч удаа өгөх боломжтой аж.
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх