Тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчилд ШИЙТГЭЛ ноогдууллаа

  • 0
  • 77
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчилд ШИЙТГЭЛ ноогдууллаа

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/772 тоот Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/46 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Увс аймгийн нутаг дэвсгэрээс иргэн Х нь ..УВА улсын дугаартай GRANBIRD маркийн автобусаар 4 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсаныг илрүүлж Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэрэгч амьтны төвд шилжүүлэн Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар харъяаллын дагуу БОГУУХХ-т шилжүүлэн ажиллалаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх