У.Хүрэлсүх УИХ-д хаанаас нэр дэвших вэ?

  • 0
  • 147
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

У.Хүрэлсүх УИХ-д хаанаас нэр дэвших вэ?

 

УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах эсэх тухай яриа эрх баригчдын дунд идэвхтэй яригдаж байна. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар уг асуудлыг албан ёсоор хэлэлцэх бөгөөд энэ долоо хоногт багтан, УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах эсэхийг эцэслэн шийдэх чигтэй байгаа аж.
Хүчний харьцаа ойролцоо байгаа тул асуудал яаж ч шийдэгдэж магадгүй бололтой.
Гэхдээ ээлжит бус ч бай, ээлжит ч бай УИХ-ын сонгууль хаяанд ирсэн тул тойргийн хуваарилалтын асуудал МАН, АН-ын удирдлагын түвшинд хэдийн яригдаж эхэлжээ.
 
АН-ын дарга С.Эрдэнэ Баянгол дүүрэгтээ нэр дэвшихээр шийдсэн бөгөөд сонгуулийн сурталчилгаанд ажиллах 200 орчим хүнтэй багаа хүртэл хэдийн ажиллуулж эхэлсэн байна. Түүнтэй хамт С.Одонтуяа нарын хоёр эмэгтэй улс төрч АН-аас нэр дэвшихээр яригдаж буй аж.
МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүрэг, Хэнтий аймгийн аль нэгэнд нэр дэвшихээр тандалт хийж буй юм байна.
 
Харин эрх баригч Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн хувьд Сүхбаатар аймаг, Хэнтий аймгийн аль нэгэнд нэр дэвшинэ гэж яригдаж байсан ч сүүлийн үед Эрдэнэт хот буюу Орхон аймгаас УИХ-д нэр дэвших магадлал өндөр болсон гэнэ.
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх УИХ-ын 2000, 2004 оны сонгуульд Хэнтий аймгаас, УИХ-ын 2012 оны сонгуульд намын жагсаалтаар тус тус нэр дэвшин, сонгогдож байсан юм.
 
П.Мандах
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх