Миеэ, Женко хоёр учраа олжээ

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Миеэ, Женко хоёр учраа олжээ

 

-Хүн аливаа ажил, албан тушаал хашихдаа тодорхой үүргээс гадна шаардлагатай тохиолдолд амаа үдэх, ахиулаад бас хүсээгүй үйлдлээ хийх тохиолдол бишгүй байдаг-

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй уржигдар  "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж МАН-ын удирдлагуудын багийг хууллаа. Ингэхдээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрын тулааныг эхлүүлж, "Би ганцаараа ял үүрэхгүй шүү" гэдгээ ил зарлан, намынхаа олон ч гишүүнийг айдаст автууллаа.

Учир нь Ц.Сандуй нэвтэрүүлгийн дундуур миний энэ цүнхэнд маш олон баримт байна. Даанч бид хоёрт хугацаа бага байгаа хэмээсэн. Тэгвэл дээр хэлсэнчлэн тэрбээр намынхаа нэр бүхий хүмүүст холбогдох олон нууцыг цүнхэндээ баримт болгон багтааж хэзээ ямар үед гаргах бол гэдэг хүлээлтийг бий болголоо. Түүнийг өнөөгийн эрх баригч МАН гэх том айлын гал тогоог гурван жил барьсан гэдгийг мартаж болохгүй. Тиймээс түүний дутуу ярьсан зүйлд одоогийн МАН-ын дарга нарын албан тушаалын томилгоо болон хэн, хэзээ, ямар албан тушаалд хэний шахаагаар, хэдэн төгрөг төлж очсон гэх баримтууд байгааг үгүйсгэхгүй. Ямартай ч хэдий намаасаа хөөгдсөн ч Ц.Сандуй гол дүр хэвээр, олон ч хүний хувь заяаг гартаа атгаж буйгаа хэлчихлээ. Үүгээр ч зогсохгүй шүүхийн өмнө үнэн зөвөө дэнслүүлэх гэж байгаа тэрбээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болохоос хоёрхон хоногийн өмнө "Цензургүй яриа” нэвтрүүлэгт орлоо. Энэ нь нэг талаараа өдгөө хүчээ авчихсан, эрх мэдэлтэй байгаа У.Хүрэлсүх, Б.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гурвын эсрэг ганцаараа дуугарч чадсан нь өөрийгөө тэдний эсрэг зогсож чадах, том улстөрд бэлэн болжээ гэдгийг харуулав. МАН-ын залуус цагтаа дотооддоо ямар харилцаатай байж, "цусаа гартал зодолддог” нөхдийг "тосыг нь гартал тэврэлдүүлэх” хэмжээнд хүртэл эвлэрүүлж, зөөлрүүлж байсан тухайгаа тэр хэлж байна.

Эрх мэдлийн хүрээнд хүнийг хэрхэн урамшуулдаг болохыг ч ярьсан. Тодруулбал, У.Хүрэлсүх түүнийг залуусаа  эвлэрүүлсний төлөө, асуудалд эерэгээр ханддаг хэмээн гурван алдааг чинь өршөөнө. Намын дарга хүн чинь хаяа хүмүүсийг зандарч, ташуурдана шүү хэмээн захиж байсныг дэлгэсэн.

Харин одоо Ц.Сандуйгаас хойш МАН-д алдаа гаргасан, хууль зөрчсөн хүмүүсээ У.Хүрэлсүх хэрхэх бол. Өөрөө МАН-ын дарга байтугай Ерөнхий сайдын албыг хашиж байгаа гэдгээрээ бусдыг загнадаг, зайл хэмээн хөөдөг. Үүнийгээ ч олон нийтэд "гайхуулдаг”.    

Мөн Х.Баттулга, М.Энхболд хоёр учраа олчихов уу гэх хардлагыг төрүүлж байна

Ямартай ч МАН учраа олохгүй дэвхцэж байх энэ үед нь гэнэтийн зочин болж гарч ирсэн Ц.Сандуй хөөгдсөн намдаа том цохилт өгч Ерөнхийлөгчид хүч өгчихлөө гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Учир нь МАН-ын дарга нар улстөрд "үхдэл” болсон түүнийг 2002 онд хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулиар яллахаар зүтгэж байгаа нь энэ хэрэг захиалгатай гэдгийг батлав.

Насаараа МАН-д зүтгэсэн аав нь "Цэдэнбал даргыг хөөж байсан нам шүү дээ, миний хүү. Цаг хугацаа үнэн зөвийг хэзээ нэгэн цаг авч ирнэ. Тэсвэртэй бай.” Гэж түүнд захьжээ. Үнэхээр ч тэр цаг хугацааг хүлээсний эцэст шүүхийн хэлэлцүүлгийн өмнө дуугарлаа. Өмнө нь даргын хувиар намын  нөхдөө хорих ангид эргэж очиж байхад тэд нар нь "Тэрсэлдэх бус тэсэж үлдээрэй” гэж хэлж байсныг ч санаж буйгаа хэллээ. Магадгүй тэр тэрсэлдэх бус тэсэж үлдсэн бол 60 тэрбумын зохиогч Доржзодов өнөөдөр гэрч бус яллагдагч болчихсон явж байх байсан биз. Эрх, мэдэл, албан тушаал, түүнд ирэх урамшууллын талаар Ц.Сандуй бүгдийг хлсэн. Харин одоо хүн чанар, хуулийн байгууллага л цаг хугацааны дараах үнэлэлт дүгнэлтээ ил болго үлдэж байгаа ажээ. Ц.Сандуйгийн хувьд МАН-д тодорхой хэмжээгээр өндөр албан тушаал хашиж явсан учраас хамрын доорх хагархай гэгчээр бураад явсангүй. Хуулийн өмнө хариуцлагатай байхын тулд бусдыг хөлдөө чирч гонгиносонгүй. Болсон үйл явдлыг болзолгүйгээр л ярьж...

Эх сурвалж: Erennews.mn


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх