Сон И-Жин, Хён Бин нар “Love’s Crash Landing” киноны зураг авалтаа хийхээр өнөөдөр Монголд ирж байна

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

БНСУ-ын алдарт жүжигчин Сон И-Жин, Хён Бин нар Монгол Улс руу өнөөдөр явж байгааг entertain.naver.com сайтад мэдээлжээ. Тодруулбал, жүжигчид TVN-ийн “Love’s Crash Landing” киноныхоо зураг авалтыг Монголд үргэлжлүүлэхээр ийнхүү кино багийн хамт энэ сарын 16-нд буюу өнөөдөр Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатарыг зорьсныг БНСУ-ын зарим хэвлэл мэдээлсэн байна.

Түүнээс гадна жүжигчидтэй холбогдох нэгэн эх сурвалж Сон И-Жин, Хён Бин хоёр Монгол руу явсан нь үнэн гэдгийг баталжээ. Кино баг ийнхүү Монгол Улсыг зорихоосоо өмнө Швейцарт зураг авалт хийсэн аж.  “Love’s Crash Landing” кино энэ оны хоёрдугаар хагаст дэлгцэнээ гарах хуваарьтай байгаа юм байна.     

Б.Билгүүн

Эх сурвалж: naver.com

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх