"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

  • 0
  • 153
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Эрүүгийн цагдаагийн газраас Эрэл группын Ерөнхий захирал Б.Эрдэнэбатад залилан, луйвар болон мөнгө угаалтын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасан билээ. Прокурор үндэслэлтэй гэж үзсэн тул өнгөрсөн долоо хоногт Б.Эрдэнэбатад яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан байна. Б.Эрдэнэбат цагдаагийнхантай зүй бус харьцаж улс төрийн болон прокурорын өндөр албан тушаалтнуудын нэр барин тэр дарга энэ дарга “удахгүй намайг цагаатгана, суллана, хэрэгсэхгүй болгоно” гэх зэргээр аашилж байжээ.

Б.Эрдэнэбат нь Хас, Хаан, Хөгжлийн банкуудад асар их хэмжээний өртэй байгаагаас барьцааны зарим хөрөнгийг хураах шүүхийн шийдвэр гараад байгаа юм. Мөн бусдаас хөрөнгө оруулалт нэрээр олон арван тэрбум төгрөг залилан мэхэлж авсан асуудлаар шалгагдаж байгаа аж.

Б.Эрдэнэбатын зүгээс яллагдагчаар татагдсан даруйдаа эрс идэвхжилд орж Дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Ц.Зоригт болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан хүмүүстэй ойр ойрхон уулзалдах болсныг эх сурвалж мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай сэм уулзсан сурагтай байна.

Н.Баяртсайханы зүгээс Ариг банкны Дүрмийн санг нэмэгдүүлэх, банкны үйл ажиллагааг хуульд нийцүүлэн ажиллуулах талаар шаардлага хүргүүлж байсан ч Б.Эрдэнэбат одоогоор шаардлагыг биелүүлэх эрх зүйн болон хөрөнгийн чадваргүй болоод байгаа юм.

Б.Энэрэл

SHUUD.MN

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх