С.Эрдэнэ: Эхлээд "60 тэрбумынхан", ЖДҮ-чдэд хариуцлага тооцчихоод дараа нь УИХ тарах ёстой

  • 0
  • 136
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ : УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамтад нь хийх асуудал УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд яригдаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна. Гэхдээ улс төрийн үр дагаварын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал. хэмээсэн билээ.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга З.Энхболд:

Үндсэн хуулиа өөрчлөгдмөгц тараад сонгуулийн хуулиа өөрчлөхгүй, тэгээд дахиад 76 хүн гарнаа даа, тэр 76 хүн энэ сонгуультай цуг явагдах Ерөнхийлөгчийн засаглалтай улс байх уу? парламентын засаглалтай улс байх уу? гэдэгт хоёр сая ард түмэн хариулна... Угаасаа бүх ард түмний санал асуулга сонгуультайгаа цуг явдаг юм, мөнгөө хэмнээд... 10 сарын 20-нд хийе гэж байгаа юм, 1945 оны ард түмний санал асуулга явуулсан өдөр... Тэгээд шинэ 76 гишүүн гараад ирнэ, сарын дараа хэмээсэн юм.

Өөрөөр хэлбэл УИХ, Ерөнхийлөгчийн түвшинд УИХ-ын ээлжит бус сонгуулийг энэ оны 11-р сард зохион байгуулах төлөвлөгөө яригдаж буй нь нэгэнт тодорхой болоод байна.

Үүнтэй холбогдуулан АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал тэрээр: Муу ч гэсэн төрийн дээд удирдах байгууллага Парламентыг тараахад хүндэтгэх шалтгаан хэрэгтэй! Хууль журмын дагуу бүх үйл ажиллагаа явагдах ёстой! Түүнээс хэдэн дарга нарын сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг асуудал биш л дээ.

УИХ тарах үндэслэл нь 60 тэрбумын асуудал, Жидүүчдийн хулгай юм бол эхлээд тэр хүмүүстээ хуулийн хариуцлага хүлээлгэж, тохирох шийтгэлийг нь оноох ёстой! Дараа нь, УИХ оршин тогтнох эрх зүйн чадамжгүй болсныг зарласнаар тарах үйл явц өрнөх ёстой! гэжээ.

Ч.Явуу

Эх сурвалж: sonin.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх