|
Шинэ мэдээ

Гаальд эзэн суусан О.Ганбат 70 гаруй байцаагчийг хоморголон халжээ

Гаальд эзэн суусан О.Ганбат 70 гаруй байцаагчийг хоморголон халжээ Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэх сүржин уриатай гаалийн байгууллагыг тойр- сон ээлжит хэл ам нэг хэсэгтээ л хэвлэлийн хуудаснаас тасрахгүй нь бололтой. Ямар ч цаг үед эл байгууллагыг дагасан хэл ам, тэр дундаа гаалийн байцаагч болох үнэ ханш, хүнд суртал, авлигын талаарх мэдээлэл байсхийгээд л гардаг.
 
Нөгөөтэйгүүр, улс төрийн тохироо, хувь хүртэх замаар энэ том байгууллагыг хэн толгойлохыг хүртэл то- дорхойлдог гэх. Тиймдээ ч Гаалийн ерөнхий газрыг аш- гийн байгууллага мэтээр харж, бодох хүн олон байдаг юм билээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн мягмар гаригт Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат тушаал гаргаж, гаалийн байцаагчдаа хэдэн арваар нь ажлаас нь гэнэт халж, гудамжинд гаргажээ. 
 
АЖИЛГҮЙ БОЛСОН БАЙЦААГЧИД ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГААГҮЙ 
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, нийтдээ 70 гаруй гаалийн байцаагчийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнчлэн эл тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар дуулгасан юм. Мөн ажлаасаа халагдсан гаалийн байцаагчид төрийн албаны шалгалт өгөөгүй байсан гэнэ. Тэр ч бүү хэл, өмнөх дарга Б.Цэнгэлийн гар, хөл байсан болохоор ажлаас нь чөлөөлсөн гэж ярих ч хүн байгаа юм.
 
Энэ талаар Гаалийн ерөнхий газраас тодруулах гэсэн боловч тэд ямар нэгэн тайлбар, хариу өгөхөөс татгалзав. Харин хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр ажлаасаа халагдсан байцаагчдыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр гомдол гаргасан талаар мэдээлсэн. Энэ талаар албаныхнаас тодруулахад "Гаа­ лийн байцаагчдыг өчигдөр л / уржигдар/ ажлаас нь халсан гэж сонссон. Нэг хоногийн дотор шүүхэд хандах боломжгүй.
 
Учир нь, ажлаасаа халагдсан байцаагчид эхний ээлжид газрынхаа даргад өргөдөл гаргах ёстой. Хуулийн хүрээнд бол 30 хоногийн хугацаа өгдөг. Дараа нь Төрийн албаны зөвлөлд ханддаг. Ингээд асуудлыг шийдэж чадахгүй бол шүүхэд гомдол гаргадаг. Байцаагчид бидэнд гомдол гаргаагүй байна. Одоохондоо тийм ч боломж байхгүй” гэв.
 
Түүнчлэн эл асуудлаар Төрийн албаны зөвлөлийн олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэнтэй уулзахад, "Яг өнөөдрийн байдлаар бол Гаалийн ерөнхий газартай холбоотой ямар ч гомдол ирээгүй байна. Хэрэв тэд хүсвэл манайд хандаж, бас хандахгүй ч болно. Өөр мэдэх зүйл алга” гэх тайлбар өгсөн юм.
 
ГЕГ-ЫН ДАРГА О.ГАНБАТ ГЭЖ ХЭН БЭ
 
Энэ оны есдүгээр сарын 8-нд Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч, Гаалийн ерөнхий газрын даргаар О.Ганбатыг дахин томилсон. Өөрөөр хэлбэл, Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Цэнгэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өмнөх дарга О.Ганбатыг дахин тохоон томилсон нь олон хүний анхаарлыг эрхгүй татсан.
 
Гэвч О.Ганбат дарга Гаалийн ерөнхий газрын даргаар дахин очсон даруйдаа гаалийн байцаагчдаа хоморголон ажлаас нь халж, тэдний ар гэр болох олон зуун хүнийг идэх хоол, өмсөх хувцаснаас нь салгалаа. Тэгвэл гаальд эзэн суусан ер холддоггүй, холдуулсан ч ямар нэгэн аргаар буцаад ирчихдэг О.Ганбат гэж хэн бэ. Тэрбээр 1960 онд Дундговь аймагт төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, орос хэлний багш мэргэжилтэй. 2007-2010 онд Удирдлагийн Академийн докторантурт сурал­ цаж дүүргэсэн.
 
Тайваний олон улсын Худалдааны дээд сургуульд зах зээлийн харилцаа судлалаар, Шинэ Зеландын Виктория их сургуульд англи хэлний чиглэлээр, Япон улсад гүйцэтгэх засаглалын хөгжлийн менежмент, БНХАУ, ХБНГУ зэрэг улсад эдийн засгийн чиглэлээр, Удирдлагын Академид "Орчин үеийн менежерүүдийн сэтгэлгээний шинэчлэл, мэдлэг, инновацийн менежмент” зэрэг чиглэлээр суралцаж, мэргэшсэн хэмээн намтартаа бичжээ.
 
Харин ажил, амьдралынхаа гарааг сумынхаа арван жилийн сургуулиас эхлүүлж, Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөх, Сангийн яаманд Мониторингийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ үеэс түүнийг Сангийн сайд асан Ч.Улаантай танилцаж, түүний дотнынх нь хүн болсон гэдэг юм билээ. Түүгээр ч зогсохгүй дээрх бүх албан тушаалд Сангийн сайд асан Ч.Улааны дэмжлэгээр очсон төдийгүй Гаалийн ерөнхий газрын дарга болоход нь хүртэл түлхэц болсон ч гэдэг. 
 
Б.Төрбат
"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?