|
Шинэ мэдээ

Гэр хороолол, авто машины өсөлт нь агаарын бохирдол нэмэгдэхэд нөлөөлж байна

Одоогийн байдлаар манай аймагт бүртгэлтэй 22 орчим тээврийн хэрэгсэл байдаг.
Энэ оноос 2030 он хүртэлх хугацаанд манай аймагт "Ногоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 12-нд уг хөтөлбөрийн аймгийн зөвлөгөөн болох юм. Дээрх зөвлөгөөнд танилцуулах зорилгоор аймгийн агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын илтгэлд дурдсанаар бол гэр хороолол болон авто машины өсөлт агаарын бохирдолд хамгийн их нөлөөлж байгаа гэнэ. Одоогийн байдлаар манай аймагт бүртгэлтэй 22 орчим тээврийн хэрэгсэл байдаг. Эдгээр тээврийн хэрэгслийн 73 орчим хувь нь есөөс дээш жилийн насжилттай гэнэ. Энэ нь агаарт угарын хий ихээр ялгарах шалтгаан болдог аж. "Уг үзүүлэлтийг бууруулахын тулд цахилгаан буюу "Hydrid”, газ буюу шингэрүүлсэн хийн түлш хэрэглэдэг авто машиныг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй” гэж аймгийн Авто тээврийн төвийн дарга үзэж байна.

2014 онд хийсэн судалгаагаар хотын агаар дахь азотын давхар исэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин их байсан байна. "Үүнтэй холбоотойгоор хүн амын дунд амьсгалын замын өвчлөл хамгийн их байдаг” гэж Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн ярьлаа. Тодруулбал, 2013 онд хийсэн судалгаагаар гэр хороололд амьдардаг хүүхдүүд амьсгалын замын өвчлөлд хамгийн их өртсөн байна.
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?