|
Шинэ мэдээ

Хуурамч Виагра зарсан “Sex shop”-уудыг хаажээ

 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "Хүний төлөө-Зөв тус" сарын аяны хүрээнд Эм био бэлдмэлийн хяналтын чиглэлээр Америк, Энэтхэг бараа, секс дэлгүүрүүд, эмийн сан нийт 31 байгууллагыг хамруулан урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын шаардлага хангаагүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эм бэлдмэл худалдаалсан.

Мөн  бэлгийн чалх сайжруулдаг гэх хуурамч Виаграг  борлуулж байсан Урт цагааны урд байрлах "Intimate", ТБД андуудын урд байрлах "Dream" гэсэн хоёр "Sex shop”-ийн үйл ажиллагааг зогсоожээ. 

Иймд иргэд зөвшөөрөл баталгаагүй эм бэлдмэл нь эрүүл мэнд цаашлаад амь насанд аюул учруулах хор хөнөөлтэй учир дээрхи нэр бүхий дэлгүүрүүдээс хуурамч бараа бүтээгдэхүүн эм бэлдмэл худалдан авахгүй байж зөвшөөрөлтэй зөрчилгүй стандартын шаардлага хангасан газраар үйлчлүүлэхийг Мэргэжлийн хяналтын газраас  анхааруулж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?