|
Шинэ мэдээ

Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарт итгэсэн нь Н.Энхбаярын алдаа болсон уу?

Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарт итгэсэн нь Н.Энхбаярын алдаа болсон уу?Удахгүй Сөүлээс эргэж ирээд улс төрд бужигнаан үүсгэнэ гэж жил шахам  "айлгасан" Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөвлөгөө талаар болж байна. Учир нь түүнд МАХН-ын одоо байрлаж буй байрыг бусдаас луйвардсан, үлдэгдэл мөнгөө өгөөгүй байгаа гэсэн үндэслэлээр эрүүгин хэрэг үүсгээд буй юм.
Үүнтэй ч холбоотойгоор тэрээр Монголд ирэхээ түр хойшлуулаад байгаа билээ.
Гэтэл Н.Энхбаярт үүсгэсэн гэх энэ хэрэг МАХН-ын зарим удирдлагуудтай холбоотой гэх яриаг эх сурвалжууд өгүүлж байна.
Н.Энхбаярын хувийн эзэмшлийн хэвлэлд түүний өмгөөлөгч асан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү :
"Н.Энхбаяр дарга намын даргын хувьд намыг байртай болгох хэлэлцээр хийсэн үү гэвэл хийсэн.
 
Урьдчилгааг олж хийлгүүлсэн үү гэвэл хийсэн. Харин үлдсэнийг нь хэн хийх ёстой юм. Нам, намын гишүүд хийх ёстой. Төлбөр төлөхгүй гэх  хүсэлтэй хүн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг муухай харагдуулж,  ямар ч хамаагүй үнээр хамаагүй МАНАН байгуулъя  гэх бодолтой хүмүүс нийлж, манай намын урвагчдыг ашиглаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн.
" гэж өгүүлжээ.
Ер нь Н.Энхбаяр УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарт итгэсэн нь тун буруу шийдэл болсон, тэд нь албан бусаар бараг л АН-ын гишүүд болсон гэх яриа ч улс төрийн хүрээнийхний дунд байдаг нь нууц биш.
Тэгээд ч  О.Баасанхүүгийн хэлсэн агуулгаар бол үлдэгдэл төлбөрийг төлөх ажилд голлох үүрэгтэй МАХН-ын гишүүд бол тус намын дэд дарга Д.Тэрбишдагва, тус намаас сайд болсон Ч.Улаан, О.Чулуунбат нараас өөр хэн байх билээ дээ?

Ч.Явуу sonin

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 6+6=?