|
Шинэ мэдээ

“Богд хаан төмөр зам” барих хөрөнгийг гадны банкууд гаргах боломжтой гэв

"Богд хаан төмөр зам”-ыг барихад 700-аад сая доллар шаардлагатай. Энэ хөрөнгийг Азийн хөгжлийн болон Европын сэргээн босголтын банк гаргах боломжтой гэдгээ төслийг хэрэгжүүлэгч Монголын төмөр зам төрийн өмчит компанид илэрхийлжээ. Тус төмөр замыг Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Богд хан уулын өвөрт байрлах Төв аймгийн Хөшгийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны  буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбох юм.

Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компаний гүйцэтгэх захирал н.Ганбат ярилаа. Өнөөдөр ашиглаж байгаа төмөр зам нь нийслэл хотын төмөр зам болон авто замын нэг түвшинд огтлолцдог. Иймээс  авто замын түгжрэлийг үүсгэж түүнчлэн зүтгүүр, яндангаас гарах утаа нь хотын агаарын бохирдлыг тодорхой хувиар нэмсээр байгаа юм. Тэгвэл Богд хан төмөр замыг барьсанаар энэ бүх асуудал давхар шийдэгдэнэ гэж төслийг хэрэгжүүлэгч онцоллоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?