|
Шинэ мэдээ

Барилгын салбарт нэвтрүүлэхээр батлагдсан “Евро Стандарт”-ыг танилцуулах нь

Барилгын салбарт "Евро Стандарт”-ыг нэвтрүүлэх, нутагшуулах зорилгоор Барилга, Хот Байгуулалтын сайд Д.Цогтбаатар 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тушаал гаргасан. Уг тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 89 дүгээр тогтоолын хавсралт "Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх ажлыг хангах төлөвлөгөө”-ний хүрээнд Барилгын  салбарын норм, нормативыг боловсронгуй болгох зорилготой юм.
    Евро стандартыг нэвтрүүлэх, нутагшуулах, Евро Стандарттай дүйцэхүйц Монгол стандарттай болох, шинэ техник технологийг нэвтрүүлэх боломжоор хангах шаардлага байгаа тул эхний ээлжинд Европын Холбооны стандартчиллынг байгууллагаас гаргасан журмын дагуу Барилга, Хот Байгуулалтын сайдын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 167 дугаар тушаалаар Европын Холбооны CEN/TC250 дугаар техникийн хорооны Еврокод 0-9-д хамаарах Барилгын бат бэх, найдварт байдалд тавигдах шаардлага, төлөвлөлтийн зарчмыг тогтоосон 133 стандартын баримт бичгүүд, мөн Европын Холбооны стандартуудаас бүтээгдэхүүн ажил үйлчилгээ, сорилт туршилтын талаар тодорхойлсон 31 стандартын баримт бичгүүдийг барилгын зураг төсөл, эрдэм шинжилгээ, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрийн байгууллагуудад Англи хэл дээр сонгон, түр хэрэглэж байхаар шийдвэрлэж, Стандартчилал, Хэмжилзүйн газраас 01/658 тоот албан бичгээр зөвшөөрлийг авч, барилгын салбарт мөрдүүлэхээр шийдвэрлээд байна.

     Европын Холбоотой холбооны баримт бичгийн төрлийг Монгол Улсын Барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норматив баримт бичгийн тогтолцоотой хэрхэн нийцүүлэх, энэ үйл ажиллагааг хийхэд мэргэжлийн болоод гадаад хэлний өндөр чадвартай боловсон хүчнийг хэрэхн бэлтгэх, энэ ажлыг гүйцэтгэх үйл ажиллагааны дэс дарааллыг хэрхэн зөв тогтоох зэрэг асуудлыг салбарын Төрийн болон Төрийн бус  байгууллагуудын хэмжээнд олон нийтийн оролцоотойгоор ажил хэрэг болгох нь өнөөгийн зайлшгүй хэрэгцээ шаардлага юм.

     "Төрийн албан ёсны хэлний тухай” хуульд Монгол хэлийг Монгол Улсын төрийн албан хэрэг хөтлөлт, төрийн албан ёсны үйл ажиллагаанд хэрэглэхээр заасан. Гэтэл барилгын салбарт Орос хэл дээр шууд мөрдөж байгаа 33 нэр төрлийн норм, нормативын баримт бичиг /СНиП/ байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа учир эдгээрээс хэвээр мөрдөх СНиП-үүдийг орчуулж, өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулж, үндэсний норм болгон баталж, мөрдүүлэх шаардлагатай байгаа учраас холбогдох ажлуудыг гүйцэтгэж байна.

Барилга, Хот Байгуулалтын сайдын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 167 дугаар тушаалаар Европын Холбооны CEN/TC250 дугаар техникийн хорооны Еврокод 0-9-д хамаарах Барилгын бат бэх, найдварт байдалд тавигдах шаардлага, төлөвлөлтийн зарчмыг тогтоосон 133 стандартын баримт бичгүүдийн жагсаалт:




 
Барилга, Хот Байгуулалтын сайдын 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 167 дугаар тушаалаар батлагдсан, Европын Холбооны стандартуудаас бүтээгдэхүүн ажил үйлчилгээ, сорилт туршилтын талаар тодорхойлсон 31 стандартын баримт бичгүүдийн жагсаалт:



Мэдээг оруулсан: Барилга.МН Сэтгүүл
Эх сурвалж: Барилга.МН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?