|
Шинэ мэдээ

Улсын цолтнууд 1, 2-ын даваанд хэн хэнд өвдөг шороодов?

Ардын Хувьсгалын 94 жилийн ой, үндэсний  их баяр наадамд улсын цолтой 86 бөх зодоглосон билээ.  Харин  нэг, хоёрын даваанд улсын цолтой  ямар бөхчүүд хэн гэдэг бөхөд өвдөг шороодсоныг сонирхуулья.
 
 Улсын цолтнууд 1, 2-ын даваанд хэн хэнд өвдөг шороодов?
 
Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, сумын заан Ч.Энхмөнхөд,
улсын гарьд М.Баяржавхлан Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, цэргийн начин Д.Цэрэнтогтоход,
улсын харцага Д.Батболд аймгийн начин М.Лутсайханд,
улсын харцага Ч.Чулуунбаатар аймгийн начин Б.Дамдиндоржид,
улсын харцага Г.Батбаяр аймгийн начин Э.Элбэгбаярт,
улсын харцага Ж.Амартүвшин аймгийн харцага Т.Дүүрэнсаранд,
улсын начин Ц.Лхагвасүрэн аймгийн харцага Э.Баасандоржид,
улсын начин Ц.Цогтжаргал аймгийн заан Л.Батсайханд,
улсын начин Б.Адъяахүү аймгийн заан Д.Баянмөнхөд,
улсын начин Г.Олзгэрэл аймгийн заан М.Баасанбатад,
улсын начин Б.Баянмөнх аймгийн заан Х.Мөнхжаргалд,
улсын начин Н.Баярмагнай аймгийн заан Б.Болдбаатарт,
улсын начин Б.Баянжаргал аймгийн заан Я.Мөнхтөрт,
улсын начин М.Эрдэнэбат аймгийн арслан Б.Баянмөнхөд,
улсын начин С.Батсуурь аймгийн арслан Ж.Наранбаатарт,
улсын начин Б.Сумъяа аймгийн арслан Ж.Батбилэгт,
улсын начин Ч.Цогбаяр аймгийн арслан Д.Анарт,
улсын начин Б.Сугаржаргал аймгийн арслан Ө.Сүхбатад,
улсын начин Л.Лха-Очир аймгийн арслан Ж.Алтаншагайд тус тус өвдөг шорооджээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?