|
Шинэ мэдээ

Н.Энхбаяр МАХН-ын даргаас хүсэлтээрээ чөлөөлөгдөх үү?

Н.Энхбаяр МАХН-ын даргаас хүсэлтээрээ чөлөөлөгдөх үү?Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн 7-р сарын 26-28-ы өдрүүдэд ирэхээр албан ёсоор төлөвлөж байсан ч гэнэтхэн больсон билээ.
Үүний дараахан  Г.Шийлэгдамба тэргүүтэй МАХН-ын удирдлагууд Сөүл хотыг яаралтай зорьж, намын даргатайгаа уулзахаар явсан юм.
Энэ үетэй зэрэгцэн МАХН-ын байрыг битүүмжилж, санхүүгийн шалгалт хийх гэж буй тухай яриа Төрийн ордноор хүчтэй яригдсан.
Энэ нь ч оргүй биш бөгөөд Н.Энхбаярыг Монголд ирмэгц Төрийн ордны хажууд орших "Улаанбаатар таймс" сонин, түүний газартай холбоотой асуудлаар дахин хэрэг үүсгэн шалгах нь бараг тодорхой болсон тухай эх сурвалжууд өгүүлж байна.


Тэгвэл энэ отоо, анааны эсрэг  нүүдэл хийхийн тулд Н.Энхбаяр нэгэн шийдэлд хүрээд буй аж.
Тодруулбал МАХН-ын даргаас хүсэлтээрээ чөлөөлөгдөж, албан ёсоор улс төрийн амьдралаас гарах гэнэ.
Харин МАХН-ын шинэ даргаар олны танил бус, улс төрд цоо шинэ нэгэн залууг тавихаар бэлтгэсэн хэмээн эх сурвалж өгүүлж буй юм.

Б.Саруул sonin

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?