|
Шинэ мэдээ

МАХН-ынхан Н.Энхбаярыг цагаатгахыг шаардана гэв

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2012 оны 4 сарын 12-с 13-нд шилжих шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж байсан.

 

Хууль хүчний байгууллага хүч нэмэгдүүлэн, хэдэн зуун цагдаагийн алба хаагчдыг дайчлан баривчилсан энэхүү баривчилгааг бүхэлдээ хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйл ажиллагаа болсон талаар МАХН-ын удирдлагууд ярьдаг. МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын залуучуудын холбоо /АШЁМЗХ/-ноос "Улс төрийн хэлмэгдүүлэлт ба хар өдөр” онол практикийн бага хурал зохион байгууллаа. Уг хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, З.Батбаяр, Г.Дугаржав, Г.Бямбасүрэн, АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх нар оролцсон юм.

 

МАХН-ын Нарийн бичгийн дарга Г.Дугаржав "Та бүхэн сайн мэдэж байгаа байх. 2012 оны 4 сарын 12-с 13-нд шилжих шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан. Ингэхдээ тухайн үед зохион байгуулагдаж байсан сонгуульд оролцуулахгүйн тулд зохиомол хэрэгт холбогдуулан баривчилсан. Энэ бол 21-р зуунд байж болохгүй асуудал. Тэр өдрөөс хойш 3 жил өнгөрсөн ч улс төрийн хориг арга хэмжээ авдаг энэ явуургүй, хууль бус ажиллагаа үргэлжилсээр байгаа. Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлээд зогсохгүй одоо ч эх орондоо биеэр ажиллах бололцоог нь олгохгүй байна. Уг нь улс төрийн дэвжээ ариун байх ёстой. Шударга сонгуулийн зарчимаар ажиллах ёстой. Гэтэл хууль хяналтын байгууллага нь хэн нэгний нөлөө дор ажиллаж хэлмэгдүүлэлтийг үргэлжлүүлсээр байгаа нь эмгэнэл юм” гэв.

 

МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж "21-р зууны ардчилсан Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт гарсаар байна гэдэг нь өөрөө аюулын харанга болоод байна. Монголчууд бидний түүхэнд хэлмэгдүүлэлт хар толбо болон үлдсэн. Гэтэл өнөөдөр хэлмэгдүүлэлт өнгөө өөрчилж, илүү олон хүнийг хамарсан шинжтэй болоод байна. Бид МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн бүх үйл ажиллагааг эхнээс нь анхааралтай судалж байгаа. Удахгүй энэ асуудлаар дуугарахаас гадна Олон улсын хүний эрхийн байгууллагуудад мэдэгдэнэ. Мөн энэ энэ оны 8 дугаар сард багтаан Олон улсын хүний эрхийн байгууллагад Н.Энхбаярын баривчилж байх үеийн бичлэгийг бүрэн эхээр нь хүргүүлэхээр ажиллаж байна. Төрийн албаны ажилчдыг олноор нь ажлаас халах, сонгуулийн үйл ажиллагааг хууль бусаар будлиантуулах зэргээр хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудлуудыг  өөхшүүлж байгаа хүн бол Ц.Элбэгдорж. Энэ цаг үед хатуу үг хэлэхээс өөр арга алга. Бид МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагаатгахыг шаардах болно” хэмээлээ.  

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?