|
Шинэ мэдээ

Дуучин A Cool төрсөн өдрөө сонсогчидтойгоо тэмдэглэнэ

Монголын урлаг соёлын ертөнцөд өвөрмөц өнгө төрхтэй орж ирсэн МУСТА дуучин Б.Анхбаяр буюу A COOL өдгөө хайрын, ухаарлын сэдэвтэй олон сайхан дуунуудаараа үзэгч, сонсогчидтой үргэлж ойр байх болсон.
 
 

 

Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ нийгэм хүмүүнлэгийн олон салбарт ажиллаж, амжилттай, авхаалжтай яваа дуучин A COOL энэ сарын 14-нд буюу төрсөн өдрөөрөө үзэгч олондоо уран бүтээлийн тоглолтоороо бэлэг барих гэж байна.

A COOL & ALL STARS HAPPY BIRTHDAY! тоглолтонд түүний найз нөхөд болон, монголын урлаг соёлынхны төлөөлөл оролцож A COOL-ийн төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэн үзэгчид, сонсогчидтойгоо нэгэн үдшийг  гайхалтай өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Тоглолт 4-р сарын 14-ний 20:00 цагаас Улаанбаатар Паласын концертын их танхимд болох гэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?