|
Шинэ мэдээ

Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх төсөл боловсрууллаа

 Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх төсөл боловсрууллаа
 
Нийслэлд шинээр болон сэргээн засварласан явган хүний зам, тохижилтын ажил нилээдгүй хийсэн боловч явган хүний замын зорчих эгнээ нарийсч, эвдэрч, сул шороон хөрсийг бий болгож байна.
 
Энэ ажлын хүрээнд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас судалгаа хийж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн хэрэгцээнд нийцсэн явган хүний замын нэгдсэн сүлжээг бий болгох зорилгоор сул шороон хөрсийг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгож, тохижуулах төслийг боловсрууллаа.
 
Цаашид батлагдсан загвар төслийн дагуу хийгдэх тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан зохион байгуулах юм гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?