|
Шинэ мэдээ

Өнөөдөр: Хөвсгөл аймагт гурван ихэр хүү мэндэлжээ

 

 
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөөдөр 07:40 цагт гурван ихэр хүү мэндэлжээ.

Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл хоёр дахь төрөлтөөрөө ийнхүү гурван ихэр хүүтэй болж байна. Тэрбээр 2016 онд анхны хүүгээ төрүүлсэн аж. Ихрүүд 2,600, 2,400, 2,800 гэсэн жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байгаа гэнэ.

Дашрамд дуулгахад Хөвсгөл аймагт 2015 онд гурван ихэр хүүхэд мэндэлж байжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?