|
Шинэ мэдээ

Х.Баттулгын шинэ мэх- Сонгуулийг хойшлуулах

 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль сар гаруйхны дараа эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор улс төрийн нөхцөл байдал Ерөнхийлөгч Х.Баттулгад ашиггүйгээр эргээд буй. Түүнд Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрийг давж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвших эрхтэй эсэхээ тодорхой болгох бэрх даваа тулгарсан.
Үүнийг давж чадсан ч АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвших эрхээ авч чадах эсэх нь ихээхэн эргэлзээтэй.
Учир нь АН-ын гишүүд, дэмжигчдийн ядахнээ тал хувь нь түүнд маш ам муу байгаа. Мэдээж Ц.Элбэгдорж, Да.Ганболд, М.Энхсайхан, С.Баярцогт нарын дэмжигчид АН-д цөөнгүй. Мөн С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын өмнөх удирдлага болон ерөөс тус намын либерал чиг баримжаатай хэсэг  Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагаанд илт шүүмжлэлтэй хандаж байгаа нь нэгэнт ил болсон.

Ийм нэн төвөгтэй улс төрийн хайчин дунд орсон Х.Баттулга нэгэн шинэ арга бодон олжээ.Самбо бөхийн дэлхийн аварга хүний хувьд түүний арга их уран хариу мэхийн шинжтэй.
Нэгэнт Үндсэн Хуулийн Нэмэлт, өөрчлөлтийн дагуу  6 жилээр ганцхан удаа л сонгогдоод, дахин нэр дэвших эрхгүй гэсэн заалт Х.Баттулгад үйлчлэх юм бол үлдсэн 2 жилийнхээ бүрэн эрхийг хэрэгжүүлье л дээ гэсэн логиктой.
УИХ-ын дарга асан Р.Гончигдорж Үндсэн хуулийн Цэцэд Монгол Улсын Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх 6 жил болсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2021 онд биш 2023 онд болох ёстой гэсэн үндэслэлээр хандаад буй.
Энэ арга нь чадвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2023 онд явуулж, Х.Баттулга дахин 2 жил бүрэн эрхээ хэрэгжүүлэх, ядвал ҮХЦ нэгэнт яг ижил логиктой тул эрхбиш Ерөнхийлөгчийн сонгуулийг 2023 онд биш 2021 онд явуулсан тохиолдолд Ерөнхийлөгч Х.Баттулгад дахин нэр дэвших боломжийг өгөхөөс өөр аргагүй болно гэсэн уран нүүдэл ажээ.
Үйл явдал үргэлжилж байна.
 
Ч.Явуу
Sonin.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?