|
Шинэ мэдээ

Ажлаа хийснийхээ төлөө бусдаас шан харамж нэхсэн байцаагчийг халжээ

 

 

 

Албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Орлого шимтгэлийн байцаагчийг ажлаас нь халах шийдвэр гаргажээ. 

Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд  А.Ариунзаяа "Мянга мянган хамтран ажиллагчдынхаа нэр төрийг унаган ёс зүйгүй үйлдэл гаргаж хууль зөрчсөн Нийгмийн даатгалын байцаагчийн талаар баримт, мэдээлэл гарч, ёс зүйн хороо ажиллаж, даргын зөвлөл хэлэлцэж ажлаас чөлөөлөх тушаал гарав. "Хөөрхий дөө”, "Ивий дээ”, "Бүгд л авдаг шүү дээ".  Бид ийм хандлага гаргаж болохгүй. Төрөөс авах ёстой үйлчилгээг авах гэж авлига, шан харамж нэхэж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй" гэв. 

Зөрчил гаргасан байцаагчийг 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн төрийн албанд гурван жилийн хугацаанд буцаж орох эрхгүйгэрэ халах сахилгын шийтгэл ногдуулжээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?