|
Шинэ мэдээ

Хөл хорионы үед ослын улмаас 9 хүн нас баржээ

 

 

 

Улсын хэмжээнд 02 дугаар  сарын 11-23 буюу хол хорионы 13 хоногийн хугацаанд нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 37 суманд нийт 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

 Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын дуудлага 10-аар буурчээ.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн 2 нь биологийн гаралтай, 61  нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 8 нь геологийн гаралтай, 1 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 9 иргэн  нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 522 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 3+3=?