![]() |
Cүхбаатарын талбайд иргэн Э өөрийгөө шатаахад цагдаагийн албан хаагч яаралтай гүйж очин, галыг унтраахаар ажиллаж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн байдаг. Тэрбээр өмсөж явсан дүрэмт хувцасаа тайлан шатаж буй хүнийг даран, галыг унтраасан боловч тухайн иргэн шархаа даалгүй нас барсан юм.
Тус албан хаагч нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагч Б.Даваажав гэх эрхэм байжээ.
Тэрбээр энэ тухай "Сүхбаатарын талбайд үүрэг гүйцэтгэж байхад талбайн баруун талд нэг хүн орилсон. Сэжиг бүхий санагдсан учраас шалгахаар очтол 2 алхмын зайтай байхад гал асаад эхэлсэн. Тэгээд чадлаараа галыг унтраахаар хичээсэн. Ойр хавьд байсан иргэд ч тусалсан. Харамсалтай нь амь насыг нь аварч чадсангүй. Би өөрөө гэмтсэн юм одоогоор алга" гэлээ.