![]() |
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн дээд цол, одон, медаль, төрийн шагналаар шагнаж байна.
"Монгол HD" телевизийн дэд захирал, хөтлөгч, нэвтрүүлэгч С.Чимгээд Монгол Улсын Соёлын гавьат цол хүртээлээ. Тэрбээр "телевизийн ажил бол хамтын бүтээл байдаг. Миний харгуй дардан замыг тавьж өгсөн МҮОНРТ-ын уран бүтээлчид, тэр дундаа бие биенээ дэмжиж байдаг хөтлөгчиддөө талархаж байна. Мөн Монгол Улсын телевизийн салбарт шинэчлэлийн салхийг хагалсан Монгол HD телевизийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Телевиз үзэгчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн сайхан шинэлээрэй" гэлээ.