|
Шинэ мэдээ

Шинжилгээ авах цэгүүд өнөөдрөөс иргэдэд үйлчилнэ

 

 

 

Шинжилгээ авах 30 цэг өнөөдрөөс иргэдэд хэвийн үйлчилж эхэлнэ. Ингэхдээ иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.

Шинжилгээний төвүүд зөвхөн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна. 

Сануулахад, шинжилгээ авах 30 цэг өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдэд үйлчлэхгүй, байгууллагуудын төлөвлөгөөт шинжилгээг хийж ажилласан билээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?