|
Шинэ мэдээ

“Ган үзэг 2020” сэтгүүл зүйн салбарын оны шилдгийн шалгаруулалт эхэллээ

 


ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх

 

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: "Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” номинацаар шилдгийг тус, тус шалгаруулна. Ковид-19 корона вирусний халдвар тархалтаас сэргийлэх хөл хорионы дэглэмээс шалтгаалан шилдгийг шалгаруулах номинаци, журамд өмнөх жилийнхээс өөрчлөлт орсны зэрэгцээ шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж байна.

ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:  

 

- Шилдэг телевиз - 1

- Шилдэг радио- 1

- Шилдэг мэдээллийн сайт - 1

- Шилдэг сонин-1

- Шилдэг сэтгүүл-1

- Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл-1

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:

- Телевизийн шилдэг сэтгүүлч-1

- Радиогийн шилдэг сэтгүүлч-1

- Сонины шилдэг сэтгүүлч-1

- Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч-1

- Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч-1

- Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч-1

- Орон нутгийн шилдэг сэтгүүлч-1

- Шилдэг редактор-1

- Шилдэг менежер-1

- Шилдэг судлаач-1

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.

- Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.

- Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхийн хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.

- Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.

Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.

- Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь

- Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь

- МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь

НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

 

Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 503 тоот. Утас: 11-330948, 94111727

 

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:

2020 оны 12 дугаар сарын 29-нөөс 2021 оны 1 дүгээр сарын 13-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Шилдгүүдийг МСНЭ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 01 дүгээр сарын 16-нд зарлана.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?