|
Шинэ мэдээ

Бүх төрлийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг НАЙМАН сараар хойшлууллаа

 

 

 

Монгол Улсын Засгийн газраас коронавируст цар тахлын үед хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж байна.

Засгийн газраас бүх төрлийн зээлийн үндсэн болон зээлийн хүүг зээлдэгчийн хүсэлтэр 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлууллаа. Ингэж хойшлуулахдаа хүүг нэмэгдүүлэхгүйгээр, зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нийцүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Дээрх шийдвэрт банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос авсан зээл ч хамрагдах юм. Түүнчлэн ипотекийн зээл ч энэ шийдвэрт хамаарч байгаа аж.

Уншигч та хэрэв үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахыг хүсвэл зээл авсан банк, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоонд хандан хүсэлт гаргах юм. Засгийн газрын дээрх шийдвэр энэ сарын 01-ний өдрөөс эхлэн хүчил төгөлдөр болж байгааг анхааруулъя.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?