|
Шинэ мэдээ

Нийтийн тээврийг хувийн такси орлож байна

 
 

 

 Өчигдөр буюу 2020 оны 11-р сарын 11-ний орой ҮАБЗ, УОК болон Засгийн газар хуралдаж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 3.3-т заасны дагуу улсын хэмжээнд 11-р  сарын 12-ны 06 цагаас 2020 оны 11-р сарын 17-ны 06 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосон билээ. Үүний дагуу УБ-хотын нийтийн тээврийн цагийн хуваарийг өөрчиллөө. Тодруулбал бүх чиглэлийн автобус өглөө 06-10, орой 17-22 цагийн хооронд иргэдэд үйлчилж эхэлсэн. Зарим иргэд мэдээлэл дутуу байгаа бололтой өнөөдөр өглөө Багшийн дээдийн буудал дээр 10 цаг өнгөрсөн байхад нилээдгүй иргэд автобус хүлээн буудал дээр зогсох ба хүнгүй автобуснууд буудал дээр зогсохгүй өнгөрхийг бухимдалтай харан зогсож байв. Үүнийг мэдэрсэн зарим хувийн таксинууд нийтийн тээврийн үйлчилгээг орлож чиглэл зарлан иргэдийг 1000-2000 төгрөгөөр ачиж байв. Иймд иргэд ажил төрлөө төлөвлөж, автобусны цагийн хуваарьт тааруулан гэрээсээ гарахыг сануулж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ч.Явуу


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 3+3=?