|
Шинэ мэдээ

Египет улсад эртний 13 занданшуулсан шарил олджээ

 

Египет улсад археологичид Саккара гэх эртний оршуулгын талбайгаас 2500 жилийн настай 13 занданшуулсан шарилыг олсон байна. Саккара нь Египетийн  нийслэл Каир хотоос өмнө зүгт 20 милийн зайд байрладаг аж.

Газрын гадаргаас 12 метрийн гүнд байршуулсан шарилууд нь тун сайн хадгалагдсан, авсны гадаргуун өнгө, дизайн барга шинээр шахуу мэт байгааг Египетийн Аялал Жуулчлал, Эртний Эдлэлийн Яамнаас мэдээлжээ.

Тус улс археологийн судалгааны талбайнуудад малтлага явуулах зөвшөөрлийг сэргээж, музейнуудыг нээснээс хойш дөнгөж долоо хоногийн дараа энэхүү нээлтийг хийжээ. Цар тахлын улмаас Египет улсад үзвэр, үйлчилгээний газруудыг  өнгөрсөн 3 дугаар сард хаасан юм. 

 
MNB.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?