|
Шинэ мэдээ

Автомашинаа ачуулсан бол хаана хандах вэ?

 

 

 

Зөвшөөрөлгүй газар автомашинаа байрлуулсан бол ачих арга хэмжээ авдаг болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа. Түгжрэлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн энэ арга хэмжээ иргэдийг хохироож  байна гэх гомдол гарах болсон.

Тиймээс ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ  "Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”,  "Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын заалтуудыг мөрдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Өөрөөр хэлбэл машин ачихдаа чанга яригчаар зарлах  нь  учир дутагдалтай, ачсан тохиолдолд хаана хандаж автомашинаа буцааж авах процесс тодорхой бус хэвээр байна. Тиймээс автомашиныг ачсан тохиолдолд  хаана, хэнд хандаж буцаан авах тухай мэдээллийг жолоочийн гар утсанд мессежээр  илгээдэг болох юм байна. 

Үүнээс гадна  www.auto-ub.com цахим хаягнаас  журмын хашааны байршил, торгуулиа хаана төлөх зэрэг шаардлагатай мэдээллээ авах боломж бүрдүүлжээ. 

Мөн 75551000, 1800 1200 тусгай дугаарын утсаар мэдээлэл авч болох аж. 

Ингэснээр иргэдийн зүгээс автомашиныг нь хаана журамласан нь тодорхой бус, ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэггүй, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй  зэрэг зөрчил арилна гэж тооцож байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?