|
Шинэ мэдээ

ЕХ-ны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулжээ

 

БРЮССЕЛЬ.
 /BBC/. Европын Холбооны /ЕХ/ удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг "COVID-19” халдварын улмаас ирэх 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ.
Хамгаалах албаны нэгэн ажилтнаас коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор пүрэв гаргаас эхлэх байсан хоёр өдрийн  уулзалтыг ийнхүү хойшлуулахаар болжээ. "Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель тусгаарлагдах шаардлагатай болсон. Түүнтэй өнгөрсөн долоо хоногийн эхээр ойр байсан хамгаалагчаас халдвар илэрсэн” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Баренд Лейтс "Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
 
 
 
Ш.Мишелийн шинжилгээний хариу сөрөг гарсан хэдий ч Бельгийн дүрэм журмын дагуу өөрийгөө тусгаарлаж байгаа ажээ. ЕХ-ны удирдагчид маргааш эхлэх байсан дээд хэмжээний уулзалтаар Беларусийн хямрал гэх мэт гадаад хэргийн талаар хэлэлцэх төлөвтэй байжээ.
 
 
 
Сүүлийн үед Европ даяар халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсон юм. Бельгид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2000 гаруй тохиолдол шинээр илэрсэн нь энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 6+6=?