|
Шинэ мэдээ

Үүрд нойрсох БЯЦХАН ЗҮРХ

 

 


Саяхан даа, саяхан. Дөрөвхөн настай бяцхан охин хойд эхийнхээ гарт амиа алдсан хэрэг гарч байлаа. Охины үхэлд хойд эх Г.Маралмаа, түүний эцэг Т.Цогт нарыг буруутгаж, шүүхээс ялын дээд хэмжээг оноосон байдаг. Хамгийн зүрх өвдмөөр нь тэр бяцхан охин амьсгал хураахынхаа өмнө "Аав аа, миний буруу" гэж хэлсэн байдаг. Эвий дээ, түүний буруу гэж юу байх вэ дээ  Тэр бяцхан зүрхийг бодохоор одоо ч сэтгэл өвддөг. Гэтэл хоёрхон хоногийн өмнө есөн настай охиныг хойд эцэг нь зодоод алчихжээ. Охин олон удаагийн гэмтэлтэй, тэр нь бороолж эдгэрсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдож. Хойд эцгийнхээ хүчирхийлэлд байсан охин амьд үлдэхийн тулд өмнө нь гэрээсээ хүртэл зугтаж байж шүү дээ Есхөн настай охины хавиргыг нь хугалж, нарийн болон бүдүүн гэдсийг нь цоортол зодсон гэж бодохоор л... Тэр лав хүн биш, #АРААТАН байх. Гэхдээ энэ юу ч биш. Төрсөн охиныг нь хамтран амьдрагч нь зодсоор байгаад алчихаад байхад тэр араатнаа өмөөрөөд сууж байдаг #ЭХ хүн байдаг юмсанж. Тэр охиноо хамгаалах байсан. Үнэхээр хэлэх үг олдохгүй нь, тэр бяцхан зүрх үүрд нойрсох хүртлээ #ХҮЧИРХИЙЛЭЛД байсан болж таарлаа. Бодохоор л өр өвдөөд байх юм, #БУРХАН минь... #БяцханЗүрхнүүдээ хүн дүрстэй араатнуудаас яаж хамгаалах вэ ❗️Есөн настай охины ээж ч бас хохирогч гэдэгтээ санал нэг байна аа. Гэхдээ тэр охиноо хамгаалах байсан. Хоёр жилийн турш хөнгөн болон хүнд бэртэл авч, хүчирхийлэлд байгааг нь мэдсээр байж ямар ч үйлдэл хийгээгүй, #ХАМГААЛААГҮЙ. Ядаж л хөдөө эмээ, өвөө дээр нь аваачиж өгөх ёстой байлаа. Даанч тэр ээжид ухаан дутжээ. Тэр сошиалын хувьд бид ингээд ч болтугай хөндөх л ёстой. Гол нь хүнлэг хэлбэрээр шөө. Тэртээ тэргүй сошиалаар ажлаа хийдэг төртэй хойно...

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?