|
Шинэ мэдээ

Лондонд “COVID-19”-ийг эсэргүүцэгчдийг баривчилсан байна

 

Лондонд "COVID-19”-ийн эсрэг жагсаалд оролцогчдоос 30 гаруйг нь баривчиллаа.. Тэднийг хууль зөрчсөн үйлдлүүдийнх нь улмаас баривчилсан байна. Танхайрч, олон нийтийн эмх журмыг зөрчиж, хүчирхийлэл үйлдсэн болон албаны хүмүүс рүү халдсан хэргээр хүмүүсийг баривчилжээ.

Жагсаалд хоёр цагдаа гэмтэж бэртсэн байна. Лондоны цагдаагийн газраас мөн энэ сарын 2-нд экологийн "Extinction Rebellion” хөдөлгөөний 90 идэвхтнийг баривчилжээ. Тэд Парламентын талбайд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан аж.

Дэлхий дахинд коронавирусний халдвараар 30.683828 хүн өвчилж, 955841 хүн нас барсан. АНУ-д 6.7 сая хүн өвчилсөн бол Энэтхэгт 5.3 сая, Бразилд 4.5 сая хүн өвчилснөөр дэлхий дахинд эхний гуравт бичигдэж байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?