|
Шинэ мэдээ

Хоёр настай хүүхэд 3 метрийн гүн жорлонд унажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны "Баруун жанжин"-ы 26 дугаар гудамжны айлд уг явдал болжээ. Иргэн Х-ын хашаанд нүхэн жорлонд бага насны хүүхэд унасан тухай дуудлага өчигдөр /2020.09.16/ өдөр ирсэн байна. Дуудлагаар очсон Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид хоёр настай хүү Э-г 3 метрийн гүнтэй нүхэн жорлонгоос эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгчээ. Энэ төрлийн дуудлага ирсээр байгаа нь иргэдийн хүүхдэд хандуулах анхаарал сул байгаатай шууд холбоотой юм.  
Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүй ганцааранг нь орхихгүй байх, гал, уснаас хол байлгахыг анхааруулж байна.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?