|
Шинэ мэдээ

Охины ээж: Амьдралын боломж тааруу учраас охиноо үрчлүүлсэн

 

 

 

 Цахим сүлжээнд "Хоёр настай эмэгтэй хүүхэд айлд өргүүлнэ" хэмээн хүүхдийнхээ зурагтай зар тавьсан эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Түүнийг ямар учраас хүүхдээ үрчлүүлэх зар тавьж, айлд өргүүлсэн болохыг шалгаж байгаа аж. 

Урьдчилсан байдлаар эмэгтэй "Амьдралын боломж тааруу учраас хүүхдээ үрчлүүлсэн" хэмээн мэдүүлсэн байна. Харин үүнийг үнэн бодит эсэх, өөр ямар нэгэн шалтгаан байсан зэргийг шалгах явцад урьдчилсан байдлаар залуу гэр бүл амьжиргааны түвшин доогуур амьдралтай байсан нь тогтоогдсон байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодруулахад "Хүүхдээ үрчлүүлэх зар тавьсан эмэгтэйг олсон. Мөн охиныг өргөж авсан хүмүүстэй ч холбоо барьсан. Одоо Төв аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэхүү асуудлыг бид шалгаж тогтоогоод прокурорт танилцуулна. Прокурор хэрэг нээж шалгах эсэхийг шийднэ" гэсэн юм. 

Тухайн эмэгтэй зар тавьсныхаа дараа буюу есдүгээр сарын 14-нд охиноо СХД-ийн иргэнд үрчлүүлжээ. Одоогоор охин шинэ эцэг эхтэйгээ амьдарч байгаа юм байна. 

Б.Аз

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 8+8=?