|
Шинэ мэдээ

Уралын хамгийн урт мөсөн гол бүрэн хайлжээ

 

Уралын нурууны туйлын хэсэг дэх МГУ нэрт мөсөн гол бүрэн хайлжээ. 1953 онд нээгдэх үедээ Уралын хамгийн урт мөсөн гол гэгдэж, 2,2 километрийн урттай хэмжигдэж байжээ.

ХХ зууны дундуур МГУ мөсөн гол ИГАН мөсөн голын дараа Уралд хэмжээгээр хоёрт, уртаараа нэгд бичигдэж байлаа.

"Бид сүүлчийн удаа 2010 онд тэнд очиход мөсөн гол тусгаарлалтаас бараг гарсан гэхдээ дороо их хэмжээний мөстэй байлаа. Жуулчдын авсан сүүлийн зургуудаас харахад мөсний  хэсэг үлдсэн байсан бол энэ жил бүрэн хайлсан байна” гэж Москвагийн их сургуулийн  шинжлэх ухааны ажилтан Михаил Иванов өгүүлэв.

Үүнтэй төстэй газрыг судалсан эрдэмтэд мөсөн нууруудын хайлсан талбайн хэмжээ энэ жил мэдэгдэхүйцээр нэмэгдсэн байна гэлээ. Зураг авалтаас харахад хайлсан ус,  өвөл нь цас их орсон нь усны талбайг нэмэгдүүлсэн гэж тэд дүгнээд  ирэх оноос ИГАН мөсөн голын цас мөсийг хэмжих зураг авалт явуулна гэв.

http://eagle.mn/r/76145

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?