|
Шинэ мэдээ

COVID-19: ОХУ-д коронавирусийн вакциныг хүүхдүүдэд хийхгүй

 

 

 

ОХУ шинэ төрлийн коронавирусийн вакциныг гарган авсан бөгөөд 10 дугаар сараас иргэдээ вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгаа талаарх мэдээлэл гарсан. Харин энэ дархлаажуулалтад хүүхдүүдийг хамруулахгүй юм байна. Учир нь коронавирусийн вакциныг насанд хүрэгчид дээр бүрэн туршсаны дараа хүүхдүүдийг хамруулах аж. 

 

"Вакцин хүүхдүүдэд тохирно гэж би найдаж байгаа. Гэхдээ Оросын хууль тогтоомжид зааснаар шинэ эм бэлдмэлийг насанд хүрэгчид дээр бүрэн туршиж дууссаны дараа л хүүхдүүдэд хэрэглэх ёстой" хэмээн Гамалеягийн нэрэмжит үндэсний судалгааны төвийн захирал Александ Гинцбург тайлбарлажээ. 

Энд дуулгахад, Орост коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгыг "Вектор" эрдэм шинжилгээний төв, Петербургийн вакцин болон ийлдсийн хүрээлэн, Н.Ф.Гамалеягийн нэрэмжит төв гэсэн гурван байгууллага боловсруулж байгаа юм. Оросын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Москвагийн Н.Ф.Гамалеягийн нэрэмжит төвд боловсруулсан тарилга аюулгүй, үр дүнтэй гэдгээ баталжээ.

Гамалеягийн нэрэмжит төвд гарган авсан вакциныг наймдугаар сард бүртгэж, есдүгээр сард олноор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бол "Вектор"төвийн вакциныг есдүгээр сард бүртгэж, 10 дугаар сард үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?