|
Шинэ мэдээ

Ялагдал хүлээсэн эвсэл, бие даагчдын төлөөлөл Ерөнхийлөгчид шаардлага хүргүүллээ

Энэ удаагийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан болохыг СЕХ-оос өнөөдөр албан ёсоор зарласан. Зарим нам, эвслүүд сонгуулийн санал хураалтын явцад луйвар орсон гэж үзэж байгаагаа өнөөдөр мэдэгдсэн билээ. Тэгвэл ялагдал хүлээсэн эвсэл, бие даагчдын төлөөлөл Ерөнхийлөгчид шаардлага хүргүүллээ. Тухайн шаардлагаар Ерөнхийлөгчийг сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч болохгүй болохыг шаардаж байгаа аж. 

Энэ үеэр ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан "Шударга сонгууль хийдэг болчихоод шударга ёс ярих хэрэгтэй. Аюулгүйн зөвлөл хуралдаасай гэж хүсэж байна. Бидэнд хэд хэдэн асуулт байна. Нэгдүгээрт, сонгогчдийн нэрсийн жагсаалтад ороогүй 15 мянга гаруй хүмүүсийг тойрог бүр дээр оруулсан нь ямар учиртай юм бэ. Урьд урьдын сонгуулиудад хурууны тэмдэглэгээ хийж оруулдаг байсан. Яагаад энэ удаагийн сонгуулиар тэмдэглэгээ хийлгүүлээгүй юм бэ. Яагаад эрх баригч нам саналын хуудсыг дугаарлахгүйгээр санал хураалт явуулсан юм бэ. Дөрөвдүгээрт, яагаад бие даагчдыг унагаахын тулд тэдний саналыг хоёр дахин багасгасан юм бэ. Яагаад Батзандан, Болд хоёрыг унагаахын тулд эхний 10 саналын хайрцган дээр зөв тоолоод сүүлийн 50-60 хар хайрцгаас гарсан саналыг оруулахгүйгээр гацаанд оруулсан юм бэ. Асуултуудад хариулт авья.

Ялагдаж болно. Ялагдлыг бид хүлээн зөвшөөрнө. Харин бид луйврыг хүлээн зөвшөөрөхгүй. Монголын ард түмний сонгох, сонгогдох эрхийг булааж авлаа. Иймд бид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх байр суурь дээрээ хатуу зогсох болно" хэмээв.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 1+1=?